Биржээр сүүлийн 3 өдөрт 128 мянган тонн нүүрс арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-04-14 11:26:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Экспортод гаргах нүүрсний цахим арилжааны дуудлага худалдаагаар өчигдөр “Энержи Ресурс” ХХК 5 багц буюу нийт 32 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс арилжлаа.

Дараагийн дуудлага арилжаагаар “Тавантолгой” ХК 64 мянган тонн коксжих нүүрсийг арилжив. Хуваариар өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК мөн 5 багц буюу нийт 32 мянган тонн коксжих нүүрсийг нэг тонныг 153.9 ам.доллароор арилжиж байна. 


Холбоотой мэдээ