ДОРНОГОВЬ: Төрийн үйлчилгээний "Хурдан" цэгийг ашиглалтад орууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд /МОНЦАМЭ/. Төрийн байгууллагын 400 гаруй үйлчилгээг нэг дороос авах боломжтой "Хурдан" цэгийг Дорноговь аймгийн Сайншанд хотод нээлээ.
Төрийн үйлчилгээний “Хурдан” төв нь төрийн бүх шатны 440 гаруй үйлчилгээг, орон нутгийн 73 төрлийн үйлчилгээг иргэдэд цахимаар операторын горимоор хүргэх юм. “Нээлттэй Дорноговь” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн иргэд болон тус аймагт шилжин суурьших хүсэлтэй иргэдэд төрийн мэдээллийг гар утсандаа буюу E-Mongolia аппликейшн, ТҮЦ машин киоск машин, "Хурдан" төвийн операторуудаас үйлчилгээ авах боломжтой.
Төрийн үйлчилгээг ил тод нээлттэй, шуурхай иргэдэд хүргэх ажлыг эл
төвөөр дамжуулан хүргэх бөгөөд ард иргэдийн дунд төрийн үйлчилгээ хүнд
сурталтай, шат дамжлага ихтэй, нэг асуудал шийдэхийн тулд олон байгууллагад хандах
зэрэг хүндрэл чирэгдлийг шийдвэрлэнэ хэмээн албаныхан онцлов.