ТӨВ: “Дөл-2023” тэмцээний шилдгүүд тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-05-16 15:10:35

Зуунмод /МОНЦАМЭ/ БНМАУ-ын баатар Дуламдоржийн Самдангийн нэрэмжит аймгийн аварга шалгаруулах цэрэг спортын “Дөл-2023” тэмцээнийг 5 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд зохион байгуулж аваргууд тодров. Тус тэмцээнд нийт 6 сумын 8 баг тасгийн 104 тамирчин хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдсөн юм.

Тус тэмцээний тэргүүн байрт Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн “Залгамж” тасаг, дэд байрт Эрдэнэсант сумын ерөнхий боловсролын сургуулийн “Оч” тасаг, гутгаар байрт Батсүмбэр сумын “Тэмүүл” тасаг, тусгай байрт Алтанбулаг сумын сургуулийн “Хилэн” тасаг тус тус шалгарчээ. 


Энэ жилийн тэмцээнд тасгийн гүйцэтгэх ажлын нормативууд, урлагийн үзүүлэх тоглолт /мэндчилгээ/, ханын сонин, жагсаалын үзүүлэх тоглолт, 16 тоот чөлөөт дасгалууд, марш гүйлтийн тэмцээн /гранат шидэлт, хөнөөлийн голомтод ажиллах, цэргийн байр зүйн норматив, тактикийн ажиллагаа/ гэсэн цэрэг, спортын төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ.


Тэмцээнийг анх 1970-1980 оны үед Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, ард олноо Рапорт хэмээн алдаршсан, хурандаа генерал Ж.Ёндон санаачлан зохион байгуулж байсан түүхтэй аж.


 

Холбоотой мэдээ