БУЛГАН: Сумын баяр наадмын товыг тогтоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-05-25 15:00:36

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Засаг дарга захирамж гаргаж, сумын энэ жилийн баяр наадмын товыг тогтоолоо. Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний их баяр-Ардын хувьсгалын 102, Ардчилсан хувьсгалын 34 жилийн ойн сумын баяр наадмыг долдугаар сарын 1-2-ны өдрүүдэд тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна. 

            Аймгийн ИТХ Бүрэгхангай, Хишиг-Өндөр сум байгуулагдсаны 100 жилийн ойг 7 дугаар сарын сүүлийн хагаст тэмдэглэх шийдвэр гаргасан юм. Тухайлбал, Бүрэгхангай сум 7 дугаар сарын 28-30, Хишиг-Өндөр сум 25-27-ны өдрүүдэд түүхт ойн баяраа зохион байгуулах юм.  

Холбоотой мэдээ