БУЛГАН: Орон нутгийн төрийн байгууллагын материаллаг баазыг сайжрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-05-31 17:12:27

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ өнөөдөр сумын зарим төрийн  байгууллагуудад тоног төхөөрөмж гардууллаа. Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 277,2 сая төгрөгийн хөрөнгөөр зарим тоног төхөөрөмж, зөөврийн компьютер, гэр цэцэрлэг, ширээ сандал, туулах чадвар бүхий автомашиныг шийдвэрлэжээ.

Сумдын багийн дарга нарт зөөврийн компьютер, эрүүл мэндийн төвд компьютер, цэцэрлэгт 15 гэр, Рашаант сумын Засаг даргын Тамгын газарт туулах чадвар бүхий автомашин олгоод байна. Энэ оны эхээр аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын баг, сумдын засаг дарга нарын хамт бүх сумын ажил байдал, үйл ажиллагаатай танилцсан юм. Тэр үеэр иргэд, сумын төрийн албан хаагчдын гаргасан санал хүсэлт, тулгамдаж буй асуудлаа эрэмбэлэн ийнхүү төрийн байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх ажил хийлээ гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ