СЭЛЭНГЭ: "Эрүүл монгол хүн" үндэсний хөтөлбөрийг олон нийтээр хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-06-03 15:16:21

Сүхбаатар /МОНЦАМЭ/. "Эрүүл монгол хүн" үндэсний хөтөлбөр, "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэржүүлэх "Эерэг хандлага-Эрүүл нийгэм", "Цаг гаргая" аян Сэлэнгэ аймагт амжилттай өрнөж байна.

 

Тухайлбал, аяны хүрээнд энэ сарын 2-ны өдөр аймгийн төв Партизаны талбайд спортын өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр Монголын Хүүхдийн спортын зуны VII наадамд оролцох баг тамирчдад хүндэтгэл үзүүүлэх, Сэлэнгэ аймгийн тугийг өсвөрийн тамирчдад гардуулах ёслол, спортын өсвөрийн тамирчдын үзүүлэх тоглолт, дасгал хөдөлгөөн түүний ач холбогдлын талаар сургалт хийлээ. 

Мөн Эрүүл мэндийн газраас эрүүл зөв хооллолтын зөвлөмж хүргэсэн бол нийтийн бүжиг, шугаман бүжгийн үзүүлэх тоглолт, сургалт болж, спортын байгууллагын үйл ажиллагааны танилцуулга хийв.

 

Түүнчлэн сумдын спортын цогцолборуудын үйл ажиллагааны танилцуулга, сагсан бөмбөгийн 3х3 тэмцээнийг ЕБ-ын 12 ангийн сурагчдын дунд зохион байгууллаа.

 

Тус өдөрлөгт нийт 450 гаруй өсвөрийн тамирчин, иргэд хамрагдан нэг өдрийг спортлог өдөр болголоо.

 

Дээрх үйл ажиллагааг аймгийн ЗДТГ, Нийтийн бүжгийн холбоо, Спортын холбоод, “Дугуйтай Сэлэнгэ” клуб, “Хатад” студи, ЭМГ, Сүхбаатар сумын ЗДТГ, “Сэлэнгийн долгио” чуулга, “Тэс" фитнес клуб, “Rayal dance” клуб, аймгийн Ахмадын хороо зэрэг олон байгууллага хамтран зохион байгуулж оролцлоо.

Холбоотой мэдээ