Сум дундын эмнэлгийн барилга шаардлага хангахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-09-12 11:54:55

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Сум дундын эмнэлгийн барилга 60 жил болсноор ашиглалтын шаардлага хангахааргүй болсон байна.

Тус сум аймгийн төвөөс 210 км зайд алслагдсан, 3400 орчим хүн амтай. Ойролцоо сумдын нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хангадаг тус эмнэлэг 1956 онд баригдаж байжээ.

2014 онд шинэ барилгын зураг төсөв хийлгэж, батлагдсан хэдий ч тендерт батлагдаагүй гэдэг шалтагаар өнөөдрийг хүртэл хойшлогдоод байгаа аж.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ