Худалдан авах чадвар муудсаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-09-12 12:24:38

Энэ сарын эхний өдрүүдийн байдлаар Дорнод аймгийн төв дэх “Шүр” зах дээрх өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах чадвар өнгөрсөн саруудтай харьцуулахад муудсан талаар худалдаа эрхлэгчид хэлж байна.

Тэтгэвэр тэтгэмж буусантай холбоотойгоор саяхны өдрүүдэд худалдан авалт сайжирсан ч өдөр ирэх тусам иргэдийн амьжиргаа, өрхийн орлого үмх мах, зүсэм талхандаа ч хүрэхгүй байгааг эндээс харж болохоор байна. Жишээлбэл, махны наймаачид өмнө нь өдөрт 3-4 хонины гулууз мах борлуулдаг байсан бол 1-2 болж буурсан, аймгийн захын гэр хорооллын дэлгүүрүүд гурил, будаа, масло, сахар зэрэг өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг кг-лахаас илүү граммлан худалдаалах болжээ.

Дорнод 1-р гурил 950, элсэн чихэр 2100, цагаан будаа 2200, хонь, үхэр, ямааны мах 5500-7500, шингэн сүү литр нь 800, бензин А-80 1550, Аи-92 1660, дизель түлш 1790 төгрөг байгаа бол ноолуур нэг кг нь 40 мянган төгрөгийн ханштай байгаа юм.

Б.Туяа

Холбоотой мэдээ