Улсын онцгой комисс Улаанбаатар орчмын голуудын үерийн түвшинг мэдээлж, сэрэмжлүүлэг гаргалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-07-06 21:25:46
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссоос ард иргэдэд хандан Улаанбаатар хот орчмын голуудын үерийн байдлын түвшин ямар байгааг мэдээлж сэрэмжлүүлэг гаргалаа.


Уг сэрэмжлүүлэгт, 2023 оны 7 дугаар сарын 6-ны 20:00 цагийн байдлаар Улаанбаатар хот орчмын голуудын үерийн байдал;

-Сэлбэ голын дагууд үерийн аюултай түвшинг 10-20 см давсан байдалтай, 16:00 цагийн ажиглалтаас хойш түвшин нэмэгдээгүй байна. 

-Тэрэлж орчмоор усны түвшин өмнөх 16:00 цагаас хойш огцом 30 см нэмэгдэн хүчтэй үерлэж, үерийн аюултай түвшинг 30 см даваад байна. 

-Туул-Улаанбаатар харуулаар өмнөх 16:00 цагаас хойш усны түвшин 3 см нэмэгдсэн бөгөөд мөн үерийн түвшинг 50 см давж үерийн аюултай түвшинд (260 см) хүрэхэд 5 см үлдээд байна.  -Тэрэлж-Тэрэлж харуулын мэдээгээр хийсэн прогнозоор маргааш Туул-Улаанбаатарт усны түвшин 270 см хүрч, үерийн аюултай түвшинг 10 см давах төлөвтэй байна. 

-Тэрэлж-Туул-Улаанбаатар харуулын хооронд үерийн урсах хугацаа буюу прогнозын урьдчилгааны хугацаа 1 хоног буюу 24 цаг орчим болно. 

Иймд яаралтай зарим урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Үүнд;

1. Туул голын дагуу урсгалын дээд чиглэлд эргүүлүүд гаргах, 

2. Туул гол дагуух үерийн хамгаалалтын далангийн нөхцөл байдлыг шалгаж, хальж болзошгүй цэг, хэсгийг тогтоон, зураглаж, хамгаалж, бэхлэх, өндөрлөх арга хэмжээнд бэлдэх бусад эрсдлийг тооцоолж бэлдэх

3. Нүүлгэн шилжүүлэлтийн арга хэмжээ төлөвлөх зэрэг багтаж байна гэжээ.


Мөн УЦУОСМХ-ийн Гадаргын усны судалгааны хэлтсээс 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 20 цагийн байдлаарх УБ хотын ойр орчмын голуудын үер усны мэдээг гаргасан байна. Энэхүү мэдээгээр;

-Сэлбэ голын дагууд үерийн аюултай түвшинг 10-20 см давсан байдалтай, өмнөх 16 цагийн ажиглалтаас хойш түвшин нэмэгдээгүй,

-Тэрэлж орчмоор усны түвшин өмнөх 16 цагаас хойш огцом 30 см нэмэгдэн хүчтэй үерлэж, үерийн аюултай түвшинг 30 см давсан,

-Туул-Улаанбаатар харуулаар үерийн түвшинг 50 см давж үерийн аюултай түвшинд (260 см) хүрэхэд 5 см үлдээд байна.

-Тэрэлж-Тэрэлж харуулын мэдээгээр хийсэн прогнозоор маргааш Туул-Улаанбаатарт усны түвшин 270 см хүрч, үерийн аюултай түвшинг 10 см давах төлөвтэй байна.


Холбоотой мэдээ