БНСУ-ын ардын уран зургийн үзэсгэлэнг дэлгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-08-01 19:13:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын “Гахое минхва” академи болон Монгол арт галерей хамтран зохион байгуулж буй "Нугад цэцэглэж буй ардын уран зураг-2" үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.


Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй тус үзэсгэлэнд “Гахое минхва” академийн уран бүтээлчдийн 43 орчим ардын урлагийн бүтээлийг дэлгэжээ. Энэхүү үзэсгэлэн Монгол арт галерейд энэ сарын 6-ныг хүртэл үргэлжилнэ.


Солонгосын ардын уран зураг нь ард түмний ахуй амьдрал, цаг үеийн нөлөөлөл шингэсэн улс үндэстний өнгөрсөн түүхийн онцлогийг илтгэх нэгэн том гүүр болдгоороо онцлог юм. Ертөнцийн юмс үзэгдлийн учир шалтгаан, үүсэл гарал, харилцан уялдаа зэргийг үлгэр домгийн сэдвээр, үзэсгэлэнт байгаль, цэцэгс, шувууд, хосгүй хүч чадалтай амьтдын тухай уран сэтгэмжээр дүрслэн илэрхийлдэг Солонгосын ардын уран зураг XVII-XIX зууны Жосоны эрин үед хамгийн үсрэнгүй хөгжин, өөрийн гэсэн бие даасан хэв маягтай болж өнөөг хүртэл уламжлагдан олон уран бүтээлчид уг сэдвээр бүтээлээ туурвисаар байна.










Холбоотой мэдээ