Хөвсгөл түншлэл үзэсгэлэн худалдаа болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-09-14 19:54:37

Хөвсгөл аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим 15 дахь жилдээ орон нутгийн бүтээгдэхүүн үйлчилгээний ололт амжилтыг дэлгэн үзүүлж сурталчилан, технологи болон туршлагын талаар мэдээлэл солилцох, орон нутгийн худалдааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Хөвсгөл түншлэл-2016” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.

Үзэсгэлэн худалдаанд орон нутгийн болон Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын 50 гаруй аж ахуйн нэгж, байгууллага 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож иргэдэд бэлэгтэй урамшуулалтай худалдаа явуулах гэнэ. Энэ үеэр шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг шалгаруулж шагнаж урамшуулах ажээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ