6870 хэрэглэгчийн эрчим хүч тасарснаас 3184-ийг нь цахилгаанд холбожээ⚠️
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас Баянзүрх дүүрэгт үүссэн үерийн нөхцөл байдалтай холбоотойгоор Дарь-Эх, Цагаан даваа, Жамсран уул орчмын зарим өрхийн цахилгаан хангамжийг сэргээж байна.
Өчигдөр орсон хүчтэй аадар борооны улмаас Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн эзэмшлийн дөрвөн шугам буюу 142 дэд станцын 6870 хэрэглэгчийн эрчим хүч тасарчээ. Эдгээрийн 85 дэд станцын 3184 хэрэглэгчийг одоогоор цахилгаанд холбоод байгаа юм байна. Үлдсэн хэрэглэгчийн цахилгаан хангамжийг сэргээхээр ажиллаж байгаа ажээ.