ӨВӨРХАНГАЙ: Ойн 30.240 га талбайд хортон шавжийн устгал хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-08-22 09:16:19

Арвайхээр /МОНЦАМЭ/. Энэ жил Өвөрхангай аймагт 30.240 га талбай бүхий ойд хортон шавьжны устгал хийж байна.


Ойн сан бүхий Бат-Өлзий, Хужирт, Хархорин, Зүүнбаян-Улаан, Уянга, Хайрхандулаан суманд ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажлыг “Гранд форест” ХХК, “Хатант форест” ХХК гүйцэтгэж байгаа ба 20 мянган га талбайд aвиамикробиологийн аргаар буюу агаараар, 10.240 га талбайд гар аргаар устгал явуулж байгаа юм. Үүнд Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу ой бүхий сумдын төсөвт тусгагдсан байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 409.5 сая төгрөг зарцууллаа.


Өвөрхангай аймаг 175 мянган га шилмүүст ой, 126 мянган га заган ойтой. Энэ жилийн хувьд эгэл бийрэн сүүлт эрвээхэй, шилмүүс хуйлагч, якобсоны төөлүүрч хорхой зэрэг хортон шавжууд ой модонд голомтлон тархаад байгааг 2023 оны 5 дугаар сард зохион байгуулсан ойн судалгаагаагаар тогтоожээ. 

Холбоотой мэдээ