Иргэдийг аль болох нийтийн тээврээр зорчихыг уриаллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийтийн тээврийн зорчилтыг нэмэх хүрээнд Наадамчдын өргөн чөлөөний нэгдүгээр эгнээний 7.2 км замыг автобус явахад зориулан чөлөөлөөд байгаа.
Учир нь нийслэл
дэх тээврийн хэрэгслийн тоо жил ирэх бүр нэмэгдэж, энэ оны хагас жилийн байдлаар импортоор
орж ирсэн тээврийн хэрэгслийн тоо 60 мянгад хүрчээ. Үүнтэй холбоотой нийтийн
тээврийн чанар, хүртээмж,
зорчих урсгалыг нэмэгдүүлж байна.
Иймд иргэдийг хувийн унаагаар бус, аль болох нийтийн тээврээр зорчихыг
НЗДТГ-аас уриалж байна.
Энэ талаар Улаанбаатар
хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал
Ч.Батзориг мэдээлэл өглөө. Тэрбээр, “Автобус
хоорондын зайг 7-10 минут тутамд байхаар төлөвлөн, Наадамчдын өргөн чөлөөнд камерын хяналтыг
сайжруулж, тээврийн цагдаагийн алба хаагчдыг ажиллуулна. Мөн нүхэн гарцыг ажиллуулж, явган хүний
гарцыг шилжүүлнэ. Улаанбаатарт
үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагын тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ
олгож байгаа. Хувийн тээврийн
хэрэгслийн тухайд Засгийн газраас түр журам баталсны дараа цахим
гэрчилгээг иргэдэд 44 байршлаар тараана. Нийслэлд өнгөрсөн онд
161 байршилд дэд бүтцийн ажил
хийсэн, одоогоор 442 мянга
гаруй цахим гэрчилгээ худалдаад авчихсан байгаа" гэлээ.
Одоогоор, Наадамчдын
өргөн чөлөөнд 100 хүрэхгүй автобус явж байсныг 130 болгон, богино
эргэлтийн чиглэлийг нэмж байна.
Тодруулбал, Буянт-Ухаагаас Үйлдвэр 19 хүртэл богино эргэлт гаргаж, 15-20
автобус үйлчилгээнд явуулна. Нийтийн
тээврийн үйлчилгээнд явж
байсан хуучин 900 гаруй
автобусны 450 гаруйг нь шинэчилжээ. Энэ сард 150, ирэх сард 180 автобус оруулж ирснээр 11 дүгээр сард нийтийн тээврийн автобусыг 100
хувь шинэчилж, 12 дугаар сар гэхэд автобусны
тоо 1200-д хүрэх юм.
Түүнчлэн, Наадамчдын
өргөн чөлөөг ТЭЦ 4-тэй холбох гүүрэн байгууламж 11 дүгээр сарын 30-нд ашиглалтад оруулна. Нийт 2.8 км замын үндсэн далангийн ажил, хучилт хийж, зорчих
хэсгийг нээхээр төлөвлөжээ. “Мишээл”
худалдааны төвөөс урагш чиглэсэн замын хучилтыг дуусгаад байгаа. Харин
хойшоо “Эрэл” компани руу явсан замын ажил 65 хувьтай, тус компанитай холбоотой 750 метр замын ажил
шүүхийн шийдвэрийн дагуу зогсчихоод байгаа аж.