ХЭНТИЙ: “Аюулгүй амар тайван Хэнтий” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-09-27 16:09:44
Чингис /МОНЦАМЭ/. Өнөөдөр хуралдсан аймгийн ИТХ-ын 21 дүгээр хуралдаанаар “Аюулгүй амар тайван Хэнтий” хөтөлбөрийг баталлаа.

Тус хөтөлбөрийн зорилго нь хүний эрх, эрх чөлөө, төр хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг гэмт халдлагаас хамгаалах, нийгмийн дэг журмыг бэхжүүлж, иргэдийн ухамсар, соёлыг төлөвшүүлэх, иргэдийн амар амгалан сэтгэл тэнүүн амьдрах орчныг бүрдүүлэх юм гэдгийг тус аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Э..Жавхлантөгс онцоллоо.

Энэхүү зорилгын хүрээнд дараах дөрвөн зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд,
Иргэдийн амар амгалан, тайван байдлыг хангах “Аюулгүй бүс”-ийг аймгийн хэмжээнд бий болгох, Иргэдийг архи, согтууруулах ундаанаас татгалзах, амьдралын зөв дадлыг хэвшүүлэх нөлөөллийн ажлыг зохион байгуулж “Архидалтгүй Хэтийн Хэнтий” аймаг болох, Аймгийн хэмжээнд зонхилон тохиолдож буй “Тодорхой төрлийн гэмт хэргийг бууруулах”, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, “Соён гэгээрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ” гэж тусгажээ.
Хэнтий аймагт өнгөрсөн жил 705 гэмт хэрэг бүртгэгдсэний 72,3 хувь нь хөнгөн, 27.7 хувь нь хүнд гэмт хэрэг байгаа юм.
Холбоотой мэдээ