ДОРНОГОВЬ: Гурван сая толгой мал өвөлжинө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2023 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт нийт 3,0 сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан төлөв гарчээ.
Мал аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 279 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 03 тоот албан даалгаврыг сумдад хүргүүлэн ажиллаж байна хэмээн аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
Энэ жил том малын зүй бус хорогдлоор 133 тэмээ, 9094 адуу, 8661 үхэр, 31778 хонь, 58263 ямаа нийт 107929 толгой мал хорогдоод байгаа юм.