ДОРНОГОВЬ: Хилчид дрон ашиглан хилийн шугамд тулсан адууг илрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2023 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Хатанбулаг дахь Хилийн цэргийн 0168 дугаар ангийн төвөөс томилогдсон бүлэг нисгэгчгүй нисэх хэрэгсэл (дрон) ашиглан улсын хилийн торон саадад тулсан 24 тооны адууг илрүүлж, иргэдэд учирч болох 19.2 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.
Хилийн ангийн нэгтгэлүүд тухайн хилийн бүсийн малчин ард иргэдтэй нягт харилцаатай
байдаг төдийгүй зарим иргэн хил хамгаалах туслах хүчинд идэвхтэй ажилладаг аж.