Францын хөлбөмбөгчид Гибралтарын багийг бут ниргэлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
odondarjaa@montsame.gov.mn
2023-11-20 14:48:32

НИЦЦА, 2023 оны арваннэгдүгээр сарын 20 /TASS/. Францын хөлбөмбөгчид 2024 оны Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний /ЕАШТ/ урьдчилсан шатны тоглолтод Гибралтарын багийг 14:0 оноогоор бут ниргэлээ.


Гибралтарын шигшээ багийн хамгаалагч Этан Сантос тоглолтын 3 дахь минутад өөрийн хаалганд гоол оруулсан бол Францын багийн Маркус Турам (4 дэх минут), Уоррен Заир-Эмри (16’), Килиан Мбаппе (торгуулийн цохилтоор 30’,74’,82’), Жонатан Клосс (34’), Кингсли Коман (36’,65’), Юсуф Фофана (37’), Aдриен Рабио (63’), Усман Дембеле (73’), Оливье Жиру (89’, 90’+1) нар тус тус гоолджээ.


Францын шигшээ баг түүхэндээ хамгийн том хожлыг авлаа. Францчууд 1996 оны ЕАШТ-д оролцох эрхийн төлөөх тоглолтод 1995 оны есдүгээр сарын 6-нд Азербайжаны багийг 10:0-ээр бут ниргэж байв. Францын хөлбөмбөгчдын хувьд энэ тоглолт мөн ЕАШТ-ий сонгон шалгаруулалтын үеэрх хамгийн олон гоолын зөрүүтэй хожил боллоо. Өмнө нь 2006 оны есдүгээр сард Сан-Мариногийн багийг 13:0 оноогоор хожсон Германы шигшээ баг "рекорд тогтоож" байв.

 

Гибралтартай хийсэн тоглолтын дараа К.Мбаппе Францын шигшээ багийн мэргэн буучдын жагсаалтын гуравдугаарт бичигдлээ. Тэрбээр шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглохдоо нийт 46 гоол оруулаад байна. Түүний өмнө Тьерри Анри (51 гоол), Оливье Жиру (56 гоол) нар бичигджээ.


Францын баг 21 оноотой В хэсгийг тэргүүлж байгаа бөгөөд 2024 оны ЕАШТ-д оролцох эрхээ 7 тоглолтын дараа урьдчилан авлаа. Францын хөлбөмбөгчид арваннэгдүгээр сарын 21-нд Грекийн багтай хэсгийн сүүлчийн тоглолтоо хийнэ.

Холбоотой мэдээ