Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Пэрэнлэйжамц Токиогийн Их дуулгад зодоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-12-01 14:33:14

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. “Токиогийн их дуулга” жүдо бөхийн тэмцээн маргааш эхэлнэ.


Олимпын өмнө зохион байгуулагдах хамгийн нөлөө бүхий том тэмцээний нэг учраас "Токиогийн Их дуулга"-д одоогоор 88 орны 534 жүдоч зодоглохоор мэдүүлгээ өгөөд байна. 


Монголын жүдочдын хувьд 2023 онд барилдах сүүлийн энэ тэмцээнд Ц.Цогтбаатар, Ё.Басхүү тэргүүтэй шилдэг 21 жүдоч барилдах юм. Тэдний дотор дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Пэрэнлэйжамц багтжээ. Тэрбээр сагсан бөмбөгөөр хичээллэж байсан бөгөөд 3х3-ын залуучуудын Үндэсний шигшээ багт дуудагдаж явсан удаатай.


Мөн 2019, 2020 онуудын Үндэсний Их баяр наадмаар зодоглож, 2020 онд нэг давсан юм. Өнөө жил 21 настай тэрбээр жүдо бөхөөр 2020 онд залуучуудын УАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан. Өнөө жил Хонконгт болсон Азийн нээлттэй тэмцээнээс мөн хүрэл медаль авсан юм. 

Холбоотой мэдээ