Хөрөнгийн бирж 61 сая төгрөгийн гүйлгээ хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-09-23 15:21:58

Монголын хөрөнгийн бирж өнөөдөр “I” “II” болон “III”  ангилалд бүртгэлтэй 24 хувьцаат компанийн нийт 35 мянга 224 ширхэг хувьцаа арилжсан байна.

Ингэснээр тус бирж өнөөдөр 61 сая 211 мянга 394 төгрөгийн гүйлгээ хийжээ. Тухайлбал, “АПУ” компанийн 12 мянга 41 ширхэг хувьцааг нэгж бүрийг нь 371 төгрөгөөр борлуулсан байна. Мөн “Говь” комапнийн 273 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 8845 төгрөгөөр арилжаалсан байна.

Энэ өдөр  "MSE ALL" индекс 814.08 нэгж болж 1.26 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 370 тэрбум 246 сая 662 мянга 823 төгрөг боллоо.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ