Хятадад цахилгаан эрчим хүч, хийн хэрэглээ түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2023-12-19 14:58:23

БЭЭЖИН, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /Xinhua/. Хятадын олон нутагт хүйтний эрч чангарсны улмаас эрчим хүчний эрэлт өсөн нэмэгдсэнтэй холбоотойгоор улсын эрчим хүч, байгалийн хийн хэрэглээ өнгөрсөн ням гарагт түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн тухай тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос өнөөдөр мэдээлэв.


Тодруулбал, 12 дугаар сарын 17-нд цахилгаан эрчим хүчний хамгийн оргил ачаалал 1 тэрбум 242 сая киловатт болж, хийн хэрэглээ 1 тэрбум 423 сая шоо метрт хүрсэн нь өнгөрсөн оны халаалтын улирлын оргил үеийнхтэй харьцуулахад 83 сая киловатт, 108 сая шоо метрээр тус тус илүү байна гэж тус хорооны хэвлэлийн төлөөлөгч Ли Чао хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.


Лиа Чаогийн мэдээлснээр, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хэрэглэгчдийн эрчим хүчний хэрэгцээг тууштай хангах зорилтын хүрээнд эрчим хүч, байгалийн хийн хангамжийг баталгаажуулах үүднээс бусад агентлагуудтай хамтран ажиллаж байна. Хүйтэн агаарын урсгал түрэн орж ирсний улмаас тус улсад сүүлийн хэд хоногт агаарын температур огцом буурч, их хэмжээний цас оржээ.

Холбоотой мэдээ