Уран гулгалтын ЕАШТ: Эрэгтэйчүүдийн богино үзүүлбэрт Францын тамирчин түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
odondarjaa@montsame.gov.mn
2024-01-11 17:45:10

КАУНАС, 2024 оны нэгдүгээр сарын 11 /sportbox/. Литвийн Каунас хотноо болж буй уран гулгалтын Европын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн богино хэмжээний үзүүлбэрт Европын аварга, Францын тамирчин Адам Шяо Хим Фа түрүүллээ


Өдгөө 22 настай тэрбээр богино хэмжээний үзүүлбэрт 94.13 оноо авчээ. Хоёрдугаар байрыг Швейцарын Лукас Бричги (91.17), гуравдугаар байрт Эстонийн Александр Сельевко (90.05) нар тус тус орсон байна.


Маргааш буюу нэгдүгээр сарын 12-ны баасан гарагт эрэгтэй уран гулгагчид чөлөөт үзүүлбэрээр өрсөлдөнө.

Холбоотой мэдээ