Цахим шилжилт, технологийн хөгжлөө сурталчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-02-27 17:06:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн олон улсын хамгийн том үйл ажиллагаа “Дэлхийн үүрэн холбооны конгресс 2024” /Mobile world congress/ Испанийн Барселон хотод энэ сарын 26-29-нд болж байна.


MWC-т дэлхийн олон арван мянган технологи, инновац бүтээгч, харилцаа холбооны гол тоглогч, төрийн дээд албан тушаалтан 100 мянга гаруй хүн, 2 мянга орчим компанийн төлөөлөл оролцон, хиймэл оюун ухаан, сансрын хиймэл дагуул, 5G технологи, B2B боломжуудыг хэлэлцэж байна. Мөн технологигүйгээр салбарынхаа хөгжлийг төсөөлж болохгүйг баталсан танилцуулга, уулзалтууд үргэлжилж байна. 



MWC-т ЦХХХ-ны сайдын санаачилгаар манай улс анх удаагаа өөрийн асар /booth/ байгуулан, төр, хувийн хэвшил хамтдаа Монголын цахим шилжилт, технологийн хөгжил, дэвшлээ сурталчлан оролцож байгаа юм. Энэ санаачилга нь Ази, Номхон далайн бүсийн түнш орнуудын дижитал хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсын мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг дэлхийн улс орнуудад сурталчлах, гадаадын хөрөнгө оруулалт татах зэрэг олон талын ач холбогдолтой. ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид MWC-ийн хүрээнд хоёр талын уулзалтууд хийж, салбар хуралдаануудад оролцож байгааг ЦХХХЯ мэдээлэв. 


 

 

Холбоотой мэдээ