ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын гишүүдийн хурал болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
b.tuul@montsame.gov.mn
2024-03-01 08:54:09

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс (МҮК)-ын гишүүдийн хурал өнгөрсөн сарын 29-нд Гадаад харилцааны яаманд болов.


Хурлыг нээж Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Б.Батцэцэг үг хэлж, боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл харилцаа холбоо зэрэг үндсэн таван салбарын хүрээнд өнгөрсөн онд хийсэн томоохон ажлуудыг онцлон тэмдэглэсэн юм.


Мөн цаашид Монгол Улс, ЮНЕСКО-гийн харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд тавьсан зорилтуудаа амжилттай хэрэгжүүлэхэд салбарын яам, түнш байгууллагуудын нягт хамтын ажиллагаа, уялдаа холбоо чухал болохыг онцлов.

Холбоотой мэдээ