ХӨВСГӨЛ: Ээжийнхээ оёсон дээлээр гоёсон залуус шилдгээр шалгарав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХатгал, 2024 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. "Хөх сувд-2024" мөсний баярын үеэр монгол үндэсний хувцсыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой зохион байгуулсан “Өвлийн гоёл-2024” уралдааныг баярт ирсэн иргэд хамгийн их сонирхож байлаа.
Уралдаанд Архангай, Хөвсгөл, Эрдэнэт, Дархан, Улаанбаатар, Булган зэрэг аймгийн 30 орчим иргэн оролцлоо.
Хосын тэмцээний төрөлд Хатгал тосгоны уугуул Улаанбаатар хотод ажиллаж
амьдардаг Б.Далайцагааны гэр бүл шалгарав.
Залуусын дээлийг ээж нь урладаг, харин аав нь хурдан морь уядаг, монгол өв
соёлоо дээдэлдэг гэр бүл гэдгийг онцолж байлаа.