Баасан гарагаас Булган аймгийн ихэнх нутгаар нойтон цас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-03 16:23:08

Булган аймагт 10  сарын  5, 6-нд зарим газраар, 7-нд ихэнх нутгаар хур тунадас нойтон цас орно.

5-7-нд зарим газраар салхи 14-16м/с хүрч шороон болон цасан шуурга шуурахыг УЦУОШГ - аас анхаарууллаа. Мөн энэ үеэр  хүйтэрч, шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. 9-нд шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан байна.

10-р сард уур амьсгалын дунджаар хур тунадас ихэнх нутгаар 30-44 мм ордог бөгөөд энэ сард нутгийн хойд болон өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байгааг Булган аймгийн УЦУОШГ-ын инженер Б.Нандинбат мэдээллээ.

                                                        П.Батням

Холбоотой мэдээ