ДОРНОГОВЬ: Олон улсын боловсролын үзэсгэлэнг анх удаа зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-04-03 13:02:27

Сайншанд, 2024 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ, “Үлэмж түвшин партнерс” ХХК, Тэтгэлэгт боловсрол төв хамтран Дорноговь аймгийн Сайншанд хотноо дөрөвдүгээр сарын 5-6-нд олон улсын боловсролын "Bridge to Dornogobi" үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөж байна.


Үзэсгэлэнгээр их, дээд боловсролын тогтолцооны олон улсын жишиг хийгээд хөгжлийн үйл явцыг танилцуулах, гадаадын их, дээд сургуулиудад суралцах боломжийн талаар хүүхэд залуус, иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх юм.


21 аймгаас анх удаа Дорноговь аймагт болох олон улсын боловсролын үзэсгэлэнд гадаадын найман улсын 17 их, дээд сургууль, Монголд суугаа гадаад улсын Элчин сайдын яамдын төлөөлөл, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд оролцох юм.

Холбоотой мэдээ