Германд 300 мянга орчим дүрвэгч хүүхэд сургуульд хамрагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-10-07 10:01:29

БЕРЛИН./Xinhua/.Германы ерөнхий боловсролын болон мэргэжлийн сургуулиуд өнгөрсөн хичээлийн жилд 300 мянга орчим цагаач хүүхдүүдийг элсүүлэн авсан тухай Германы 16 мужийн Соёлын сайд нар мэдэгджээ.

Германы боловсролын тогтолцоо нь залуу дүрвэгсдийг нийгэмд дасан зохицоход нь туслах үр дүнтэй арга зам бөгөөд мужийн Засгийн газрууд энэ чиглэлээр гайхалтай сайн ажиллалаа гэж мэдэгдэлд дурдав.

Боловсролын тогтолцоонд тулгарч буй гол зорилго, зорилт, сорилтууд бол хэлний боловсролыг богино хугацаанд олгох, ардчиллын үнэ цэнийг ойлгуулах, мэргэжлийн сургалт болон эрдэм шинжилгээний судалгаа явуулах зэрэг асуудлууд мөн гэдгийг мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.

Үүний зэрэгцээ сургуулийн насны дүрвэгч хүүхдүүдийн тоо асар олон байгаа нь Германы боловсролын салбарт ихээхэн хүндрэл учруулж байгааг дурдсан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ