Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Ойрын
өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж, салхи, шуургатай байх тул болзошгүй эрсдэлээс
урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
Тодруулбал,
тавдугаар 25-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн
хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 26-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг
нутгаар, 27-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун
хэсгээр, 28-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим
газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орох төлөвтэй байна.
Мөн
төвдугаар сарын 27, 31-нд Алтайн уулархаг нутгаар, 28-нд говь, тал,
хээрийн нутгаар секундэд 15-17 метр, түр зуур секундэд 24 метр хүрч, шороон шуургатай байх тул тээвэрчид, малчид, ард иргэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж:
-Цаг
агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол хүлээн авах
-Аялж,
зугаалга амралтаар явахдаа аюулгүй байдлаа хангах,
-Бага
насны хүүхдийг хараа хяналтгүй гол, усны ойролцоо тоглуулахгүй байх,
-
Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,
-Мэргэжлийн
байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,
-Гол,
мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байхыг анхааруулж
байна.