СҮХБААТАР: Аймгийн номын санд хадгалагдаж буй хамгийн эртний ном

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-05-24 15:58:27

Баруун-Урт 2024 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Аймгийн Нийтийн номын санд ганцхан хувь хадгалагдаж буй хамгийн эртний ном бол Монгол утга зүйн хуваах толь бичиг юм. Уйгаржин бичгээр бичигдсэн тус номыг Үндэсний хэвлэлийн хороонд 1956 онд хэвлэжээ.


Ингэхдээ тус номыг Бээжингийн монгол бичгийн хорооны 1926 оны анхдугаар хэвлэлд үндэслэн дахин хэвлэжээ. Энэ толь бичиг монгол, хятад орчуулга хийдэг Монголын олон бичигтнүүдийн түгээмэл ашигладаг, хамгийн сайн лавлах толь бичиг байжээ. Мөн хуучны ном судрыг орчуулах бас судлахад хамгийн тохиромжтой толь бичиг юм.


Энэ номонд тэнгэрийн зүйл, цаг улирлын зүйл, газрын зүйл, хааны зүйл, зарлигийн зүйл, өргөмжлөх тэмдэглэх зүйл, хошуу сумны зүйл, сайд түшмэлийн зүйл гэх зэрэг 300 гаруй зүйл багтсан байна.


Баруун хошууны тэмээт Ван Гүй Чэн энэ толь бичгийг зохиохдоо Манж дайчин улсын үед зохиогдсон Дөрвөн хэлний, Гурван хэлний гэх зэрэг толь бичигт тулгуурлан,  маш баялаг үгтэй толь болгон зохиожээ. 

Холбоотой мэдээ