ХОВД: “Нью прогресс” группийн салбар компаниуд 55 мянган мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-05-27 12:53:55

Жаргалант, 2024 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд идэвхтэй нэгдэж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмрээ оруулсаар байна.  

Онцолбол, “Нью прогресс” группийн хамт олон болон бусад салбар компаниуд мод тарих ажлыг дэмжиж, 10 сая мод тарихаар болжээ

Энэ хүрээнд өнгөрсөн жил 429662 мод тарьсан юм.

Харин энэ жилийн хувьд мод тарих ажил уламжлалын дагуу эхэлж байна. Одоогоор Ховд аймгийн Буянт голын ойролцоо 55 мянган модны суулгац тарилаа.

Уг ажилд Алтайн зам, Нью минерал, Ховдын өргөө, Вестерн Холд компанийн ажилтнуудын төлөөлөл 100 гаруй хүн оролцсон байна.

Тэд энэ удаа улиас, бургас мод тарьсан бол цаашид улаан лооль, үхрийн нүд зэрэг жимсний мод тарихаар төлөвлөжээ.


Холбоотой мэдээ