СҮХБААТАР: Баярын өдөр 2 ихэр охин төржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-06-03 17:22:02

Баруун-Урт, 2024 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тус аймагт хоёр ихэр охин төржээ. Охидыг төрүүлсэн ээж хоёр хүүхэдтэй ба гурав дахь төрөлтөөрөө ихэр охидоо өлгийдөн авчээ.


 

Мөн энэ өдөр төрөх эмнэлэгт зургаан эх амаржиж, таван охин, хоёр хүүгээр Сүхбаатар аймаг бүл нэмжээ. Ийнхүү баярын өдөр төрсөн иргэддээ аймгийн ХГБХХГ-ын зүгээс хүндэтгэл илэрхийлсэн байна. 

 

Амаржсан ээжүүдээс хамгийн залуу нь 24 настай, анхлан төрөгч байна. Төрөх үеэр ямар нэг хүндрэл гараагүй, эх хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа гэж Төрөх эмнэлгийн эх баригч Р.Цэцэгээ ярилаа.

 

Холбоотой мэдээ