ХӨВСГӨЛ: Тарваган тахлын голомт идэвхтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-07-01 12:03:52

Мөрөн, 2024 оны долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Баянзүрх, Арбулаг, Бүрэнтогтох, Шинэ-Идэр сумыг тарваган тахлын голомттой гэж үздэг.


Тус аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс тарваган тахлын голомт бүхий сумдад тандалт хийхэд байгалийн голомт идэвхжиж эрсдэлтэй байгааг тогтоосон байна.


Иймээс иргэдийг дээрх голомт бүхий газруудаас тарвага агнахгүй, тарваганы түүхий эд эрхтэн, тулам худалдан авахгүй байхыг Хөвсгөл аймгийн Зооноз өвчин судлалын төвийн халдвартын эмч М.Шинэбаяр анхаарууллаа.


1983 оноос хойш Хөвсгөл аймагт тарваган тахлын байгалийн голомт 2 удаа идэвхжин 8 хүн өвчилж, 2007, 2015 онд 2 хүн нас барсан байна.

 

 

Холбоотой мэдээ