ТӨВ: “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-07-09 15:02:36

Зуунмод, 2024 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Төв аймгийн музейд 7 дугаар сарын 8-22-ны өдрийг хүртэл “Монголын сайхан орон” уран зураг, керамик урлалын үзэсгэлэн дэлгэлээ.


Үзэсгэлэнд Төв аймгийн 14 урчуудын 40 бүтээлийг дэлгэсэн бөгөөд аймгаас төрөн гарсан уран бүтээлчдийн бүтээлээр иргэдэд гоо зүйн боловсрол олгох зорилготой гэдгээрээ онцлог юм.


Уран бүтээлчдийг дурдвал, МУУГ зүтгэлтэн Н.Адьяабазар, МУЭ-ийн гишүүн Д.Ганбат, МУЭ-ийн гишүүн Г.Ганбаатар, СТА, МУЭ-ийн гишүүн Ц.Цэрэндорж, Б.Туул, Б.Даваасүрэн, Ж.Пүрэвсүрэн, Д.Цэрэнбатаа, Ц.Батмөнх, С.Цэнд-Очир, Д.Мэндбаяр, Молор Хайзинг Даваа нар бүтээлээрээ оролцож байна.

 

Тус үзэсгэлэнг Монгол улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жил, аймаг байгуулсны 101 жилийн ойг тохиолдуулан Монголын урчуудын эвлэлийн салбар Төв аймгийн урчуудын эвлэлтэй хамтран зохион байгуулж байна.  





Холбоотой мэдээ