Их завсарлагааны үеэр сурагчдад бүжгийн хичээл орж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-11 10:09:17

Булган аймгийн Тэшиг сумын сургуулийн захиргаа хүүхдүүдийн эрүүл мэнд, дасгал хөдөлгөөнд анхаарал хандуулж өдрийн их завсарлагааны үеэр гадаа талбайд бүжгийн хичээл ордог боллоо. Сурагчид бага анги, ахлах бүлгээрээ өөр өөр хэв шинжийн бүжиг бүжиглэдэг байна.

Тэшиг сумын суурь боловсролын сургууль энэ хичээлийн жилд сургалтын хэв шинжээ өөрчилж, Бүрэн дунд сургууль болон үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Ийнхүү үйл ажиллагаа өргөжүүлсэнтэй холбоотойгоор сургалтын хэлбэртээ өөрчлөлт оруулж заавал судлах, сонгох, гүнзгийрүүлэн судлах гэсэн гурван чиглэлээр хичээлээ явуулж байна. 

Одоогийн байдлаар тус сумын сургуульд 538 хүүхэд суралцаж байгаа бөгөөд энэ жил нэгдүгээр ангид 60 хүүхэд элсэн оржээ.

               П.Батням

 

Холбоотой мэдээ