ХОВД: Бөхийн барилдаанд аймгийн заан Б.Даваадалай түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-07-12 09:22:21

Жаргалант, 2024 оны долоодугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Энэ жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 128 бөх зодоглов.


Үүнээс Манхан сумын харьяат, аймгийн заан Болдын Даваадалай долоо даван түрүүлж, аймгийн арслан цол хүртлээ. 


Харин Чандмань сумын харьяат, аймгийн начин Баянмөнхийн Базарсад зургаа даван үзүүрлэж, аймгийн заан цолоор шагнууллаа. 

Мөн барилдааны их шөвөгт Манхан сумын харьяат, сумын заан Гончигсүрэнгийн Батзориг, Буянт сумын харьяат, сумын заан Оюутын Бямбацэрэн нар шалгарч, аймгийн начин цолын болзол хангажээ. 



Холбоотой мэдээ