Улсын баяр наадмын үеэр 360 мянга орчим тээврийн хэрэгсэл орон нутаг руу зорчжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Улсын их баяр наадмын амралт буюу энэ сарын 9-13-ны өдрүүдэд Улаанбаатар хот тойрсон зургаан төлбөр авах цэгээр 357.916 тээврийн хэрэгсэл орон нутгийн чиглэлд зорчлоо.
Жолооч нар олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрөө ezam.mn, Emongolia, Ebarimt, Toki, Mostmoney, Gerege киост аппликейшнээр цахимаар төлөх боломжтой. Улсын хэмжээнд энэ онд төлбөр авах 32 цэгийг бүрэн цахимжуулахаар төлөвлөөд байгааг Зам тээврийн хөгжлийн төв мэдээлжээ.