Наадмын өдрүүдэд агаарын тээврээр 53.8 мянган хүн зорчжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 16 /МОНЦАМЭ/. ЗТХЯ-наас мэдээлснээр Улсын их баяр наадмын амралтын өдрүүд, долоодугаар сарын 10-15-ны өдрүүдэд агаарын тээврээр 53.801 зорчигч үйлчлүүлжээ.
Тодруулбал, олон улсад 45.344, орон нутгийн нислэгээр 8.457 хүн зорчсон байна.
Олон улсад нийт 307 нислэг
үйлдсэнээс:
- МИАТ ТӨХК 21.535,
- “Хүннү Эйр” компани 3470,
- “Аэро Монголиа” компани 2089
зорчигч тээвэрлэжээ.
Салбарын яам 2024 онд
агаарын тээврээр 2 сая 200 мянган зорчигч тээвэрлэх зорилт дэвшүүлсэн. Үүнээс
өнөөдрийн байдлаар 1 сая 51 мянган зорчигч тээвэрлээд байна.