ХОВД: Галдан бошигт хаан мэндэлсний 380 жилийн ойг наймдугаар сард тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-07-17 11:50:17

Жаргалант, 2024 оны долоодугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Галдан бошигт хаан мэндэлсний 380 жилийн ой энэ онд тохиож байна.

Тус ойд зориулсан баярын үйл ажиллагаа наймдугаар сарын 1-4-ний өдөр Ховд аймагт болно.

Энэ үеэр хурдан морины уралдаан, шагай болон сурын харваа зохион байгуулахаар төлөвлөж байна.  

Мөн сум тус бүр 25-30 хүний бүрэлдэхүүнтэй оролцож,  угсаатны онцлог, өв соёлоо сурталчлах юм.   

Холбоотой мэдээ