ХОВД: Галдан бошигтын талаарх судалгааны ажлыг нэгтгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны наймдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. "Галдан бошигт хаан-380"
сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Ховд аймагт боллоо.
Тус хуралд Монгол Улс болон БНХАУ, ОХУ, Япон, Унгар улсаас 31 судлаач оролцож, 28 илтгэл хэлэлцжээ. "Галдан бошигт" хэмээх сэдвийн дагуу өмнө нь дөрвөн удаа Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байсан юм. Энэ удаагийн хуралд оролцогчийн тоо, судалгааны төрөл, хамрах хүрээ нь өмнөх жилүүдийнхээс ихэссэнээрээ онцлог байв.
Мөн тус хурлын үр дүнд Галдан бошигт
хааны намтар, нийгэм, улс төрийн үйл ажиллагааны талаар сүүлийн 40 жилийн
хугацаанд хийсэн судалгааны ажлыг нэгтгэж, судалгааны цаашдын чиглэлийг
тодорхойлжээ.
Дээрх
хурлыг энэ сарын
2-нд Ховд аймгийн ЗДТГ, МУИС-ийн Баруун бүсийн сургууль, ШУА-ийн түүх, угсаатны
зүйн хүрээлэн хамтран зохион байгуулсан юм.