Орос-Хятадын худалдааны эргэлт өсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-10-13 13:57:48

БЭЭЖИН. /TASS/. ОХУ болон БНХАУ-ын хооронд хийж буй худалдааны эргэлт энэ оны эхний гурван улирлын байдлаар 0.4 хувиар өсч, 50.27 тэрбум долларт хүрсэн байна гэж БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар тайландаа дурджээ.

Оросоос Хятадад нийлүүлж буй барааны хэмжээ мөн хугацаанд 7.1 хувиар өсч, 26.98 тэрбум долларт хүрсэн бол импорт 6.4 хувиар өсч, 23.3 тэрбум долларт хүрсэн байна.

2015 онд хоёр улсын худалдааны эргэлт 27.8 хувиар буурч 64.2 тэрбум долларт хүрч байжээ. Энэ хугацаанд Хятадаас ОХУ руу экспортлох барааны хэмжээ 34.4 хувиар буурч, 32.9 тэрбум доллар болсон бол импортын хэмжээ 19.1 хувиар буурч, 31.4 тэрбум доллар болсон байна.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ