ХӨВСГӨЛ: Энх тайвны корпусын сайн дурын 5 ажилтан хоёр жил ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Энхтайвны корпусаас энэ жил “Англи хэлний боловсрол ба орон нутгийн хөгжил” хөтөлбөрийг зарлаж 5 сайн дурын ажилтан Хөвсгөл аймагт 2 жил ажиллахаар иржээ.
Сайн дурын ажилтнууд Дэлгэрмөрөн, Эрдмийн далай, Титэм, Сод-Эрдэм, Авьяас зэрэг ерөнхий боловсролын сургуулиудад 2 жилийн хугацаатай ажиллаж багш, сурагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхээс гадна орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлд хамтран ажиллах юм.
Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ч.Дашбаяр сайн дурын ажилтнуудыг хүлээн авч уулзлаа.
Сайн дурын ажилтнууд хүүхдийн зуслан болон хүүхдийн ордныг түшиглэж
хөгжлийн үйлчилгээ үзүүлэх, амьдрах ухааны сургалт зохион байгуулах, албан
хаагчдыг англи хэлээр чадавхжуулах, хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээнд
хамтран ажиллахаар болсон байна.