СЭЛЭНГЭ: Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал отгон хуралдаанаа хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-09-23 21:12:32

Сүхбаатар, 2024 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн бүрэн эрхийн бүрэлдэхүүн өнгөрсөн хугацаанд хурлын хуралдааныг 22 удаа хуралдуулсан байна.

 

Дээрх хуралдаануудаараа аймаг орон нутгийн эдийн засаг, нийгмийн тулгамдсан 200 орчим асуудлыг хэлэлцэн, 186 тогтоолыг батлан хэрэгжүүлжээ.

 

Аймгийн энэ удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд Сэлэнгэ аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр 170.7 тэрбум төгрөг, аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 13.4 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 33.9 тэрбум, гадаад дотоодын төсөв хөтөлбөр хандив тусламжийн хөрөнгө оруулалтаар 4.72 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлыг батлан хэрэгжүүлсэн байна. 

Холбоотой мэдээ