Гамшгийн эрсдлийг бууруулах сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-10-16 19:54:01

Өмнөговь аймагт гамшгийн эрсдлийг бууруулах сургалтыг зохион байгууллаа.

Гамшгийн эрсдлийг бууруулах арга хэмжээний хүрээнд НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газрын Зүүн хойд Азийн бүсийн төв, Онцгой байдлын ерөнхий газар, Өмнөговь аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар хамтран "Мэдлэгээ түгээж, аюулгүй амьдарцгаая" гамшгаас хамгаалах сургалтыг явууллаа. Уг сургалт нь орон нутагт анх удаа зохион байгуулж буйгаараа онцлог гэнэ.

Тус аймагт уул уурхай эрчимтэй хөгжсөнтэй холбоотой хүн ам олноор төвлөрч байгаа нь Гамшгийн эрсдлийг бууруулах сургалтыг зохион байгуулах үндэс болсныг сургалтын үеэр онцоллоо. Сургалтанд нийт 9 аймгийн 40 гаруй төлөөлөл оролцож, нийт суралцагсдад сертификат олгосон байна. Уг сургалтаар орон нутагт ямар асуудлууд тулгамдаж байгаа түүнийг хэрхэн шийдвэрлэх арга замуудыг хэлэлцсэн ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ