ДОРНОГОВЬ: Говийн бүсийн ахмад настны төрөлжсөн асрамжийн газрыг ашиглалтад оруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-10-07 13:29:18

Сайншанд, 2024 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Нийт 30 ахмад настныг хүлээн авах хүчин чадалтай говийн бүсийн ахмад настны төрөлжсөн асрамжийн газар ашиглалтад орлоо.


Сайншанд хотоос урагш 15 км газарт барьдсан асрамжийн газрыг улсын төсвийн 2,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж, орон нутгийн төсвийн 108,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан байна.


Асрамжийн газарт тэтгэх хүүхэдгүй, бие даан амьдрах чадваргүй ганц бие, мөн тэжээн тэтгэх хүүхэд нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэйн улмаас дэмжлэг, туслалцаа үзүүлэх чадваргүй, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй ахмад настнуудыг хамруулан эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм.

Холбоотой мэдээ