ХӨВСГӨЛ: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд усан эмчилгээ хийж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-10-16 17:03:43

Мөрөн, 2024 оны аравдугаар  сарын 16 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдийг сэргээн засах, эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулах, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх, сургалт, сэтгэл зүйн болон сэтгэл заслын үйлчилгээ, протез, ортопед, туслах хэрэгсэл захиалах, засварлах, тохируулах зэрэг үйлчилгээг цогцоор нь үзүүлж байна.


Тус төвд 0-3 настай тархины хүчилтөрөгч цусан хангамжийн дутагдалтай, тархины саажилттай, 4 мөчний чангаралтай, булчингийн сулралтай хүүхдүүдэд зориулан усан эмчилгээг хийж эхэллээ.


Усан эмчилгээ нь булчин суллана, дархлаа дэмжинэ, хөдөлгөөний үйл ажиллагааг сайжруулах, мэдрэлийн эд эсийг сэргээх, тархийг амрааж тайвшруулах, хоол боловсруулалтыг сайжруулах, ханиад томуунаас сэргийлэх зэрэг олон үр дүнтэй гэдгийг Хүүхдийн их эмч Б.Уранбилэг хэлж байлаа.


 Хөвсгөл аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвөөр сард 200 гаруй иргэн тогтмол үйлчлүүлж байна.





Холбоотой мэдээ