ХӨВСГӨЛ: Аймгийн ИТХ-ын ээлжит сонгуулийн дүнг өргөн барилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-10-18 15:50:49

Мөрөн, 2024 оны аравдугаар  сарын 18 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит сонгуулийн дүн болон төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай аймгийн Сонгуулийн  хорооны тогтоолыг аймгийн Иргэдийн  Төлөөлөгчдийн хуралд өнөөдөр өргөн барилаа.


Аймгийн Сонгуулийн хорооноос аймгийн  ИТХ-ын 9 дэх удаагийн бүрэн эрхийн  "Анхдугаар" хуралдааныг 11 дүгээр сарын нэгний өдрийн 12 цагт аймгийн Засаг даргын Тамгын газрын Соёмбо  танхимд  хуралдуулахаар товлон зарлалаа.


Аймгийн ИТХ-ын сонгуулийн 37 тойрог, 41 мандатад 3 намын 82 нэр дэвшигч бүртгүүлж, аймгийн сонгуулийн хорооноос сонгогчдын хамгийн олон санал авсан 41 нэр дэвшигчийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож байгаа юм байна. 

 

Холбоотой мэдээ