Чихрэнд донтох хор хөнөөлийг сурталчлах дэлхийн өдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Өнөөдөр дэлхий даяар Чихрэнд донтохын хор хөнөөлийн талаар мэдээлэл өгөх өдөр тохиож байна.
Энэ өдрийг 2011 оноос эхлэн дэлхийн 70 гаруй оронд тэмдэглэж ирсэн бөгөөд чихрийн хор хөнөөлийг сурталчлах, зохистой хэрэглээг хэвшүүлэх зорилгоор олон нийтэд мэдээлэл түгээдэг өдөр аж. Чихрэнд ямар ч тэжээллэг бодис байдаггүй. Харин хоосон илчлэг өгнө. Америкийн зүрхний нийгэмлэгийн зөвлөмжөөр эмэгтэй хүн өдөрт зургаа, эрэгтэйчүүд есөн цайны халбагаас ихгүй чихэр хэрэглэх нь тохиромжтой аж.
Тэгвэл хийжүүлсэн ундаа хамгийн их чихэр агуулагчтай бөгөөд 1.9 литр буюу 53 цайны халбага чихэр агуулдаг байна. Чихрийг их хэмжээгээр хэрэглэхэд арьсан дахь коллагеныг сулруулж үрчлээ суулгах, арьс унжуулах зэргээр нөлөөлдөг. Энэ нь хөгшрөлтийг түргэсгэх хамгийн гол шалтгааны нэг болно.
Чихэр нь бүх насныхныг донтуулах аюултай. Чихэрлэг хүнсээс татгалзаж чаддаггүйн шалтгаан нь энэ юм. Нөлөө нь хар тамхитай ижил гэдгийг мэргэжилтнүүд тогтоосон байдаг. Тиймээс
чихэрлэг зүйл идэх хүсэл төрөхөд аль болох байгалийн бүтээгдэхүүн, шинэ жимс идэж хорхойгоо дарах нь зөв гэдгийг эмч нар зөвлөж байна.