Өвөрмонголын соёлын өдрүүд Улаанбаатарт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-11-01 16:07:25

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Монгол-БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож байна.


Түүхэн ойг тохиолдуулан “Хятад орныг танин мэдэх нь” Өвөрмонголын соёлын өдрүүдийг энэ сарын 3-нд Улаанбаатар хотод эхэлнэ. Дөрвөн өдөр үргэлжлэх энэхүү үйл ажиллагаа нь Монгол-БНХАУ-ын хооронд байгуулсан бүрэн түншлэлийн гэрээний хүрээнд хүмүүнлэгийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёлын салбарын харилцааг өргөжүүлэхэд өндөр ач холбогдолтой.


"Хятадыг танин мэдэх нь” Өвөрмонголын соёлын өдрүүдийн хүрээнд Шаолины үзүүлэх тоглолт Соёлын төв өргөөнд болно. Мөн монгол анагаах ухааны өвөрмонгол эмч нарын үзлэг, эмчилгээг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт зохион байгуулах юм байна. Харин “Тэнгис” кино театрт “Хятадын кино өдрүүд” болж, үзэгчдэд онц сонирхолтой киног үнэ төлбөргүй үзүүлэх юм.


Мөн Хятадын ном уншлагын танхимыг Хөдөө аж ахуйн их сургууль дээр байгуулахаар болжээ. Түүнчлэн  телевизийн олон ангит киног Монголын зарим телевизэд хүлээлгэн өгөх ажээ. 

Холбоотой мэдээ