Химийн салбарынхан чуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэн, МУИС, ШУТИС, МУБИС, Монголын химийн нийгэмлэг хамтран “ХИМИ-2024” үндэсний эрдэм шинжилгээний хоёрдугаар хурлыг “Шинэ сэргэлт-Химичдийн оролцоо” уриан дор зохион байгуулав.
“Хими”
үндэсний эрдэм шинжилгээний хурлыг сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн хамтын
ажиллагааг өргөжүүлэх, “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” урт, дунд
хугацааны бодлогыг хэрэгжүүлэхэд химичдийн оролцоог нэмэгдүүлэх, салбар дундын,
салбар дамнасан, үйлдвэрлэгч-эрдэм шинжилгээний байгууллагын хамтарсан судалгаа
хөгжүүлэлтийг өргөжүүлэх зорилготойгоор хоёр жил тутамд зохион байгуулдаг аж. Уг хуралд химийн чиглэлээр судалгаа, шинжилгээ, сургалт явуулдаг байгууллагуудаас гадна бодлого
барьдаг төрийн байгууллага, аж ахуйн нэгж оролцож,
улс орны болон бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэх судалгаа
хөгжүүлэлтийн чиглэлээр саналаа солилцож, судалгааны үр дүнгээ танилцуулдаг
уламжлалтай.
II хуралд нийслэл болон орон нутгийн 11 эрдэм шинжилгээний хүрээлэн, 12 их, дээд сургууль, УИХ, яам, агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газар зэрэг 34 байгууллагын 200 гаруй төлөөлөгч оролцож байна.
Энэ удаагийн хурлаар Критикал эрдэс, Шатах ашигт малтмал, органик синтез, Экологи, хүрээлэн буй орчин, нийгмийн эрүүл мэнд, Ургамал, амьтны гаралтай түүхий эд, материал, Шинэ материал, Гамшиг судлал, Цэргийн хими, Химийн боловсрол гэсэн зургаан үндсэн салбарт 110 гаруй илтгэл хэлэлцүүлж байгаа юм. Мөн хурлын үеэр 15 байгууллага үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээ сурталчилж, үзэсгэлэн зохион байгуулллаа.